22/07/2026
https://www.facebook.com/media/set/?set=a.1561976442640051&type=3
Энэ жилийн Монгол Наадам маань үндэсний өв соёл, ёс заншлаа түгээн дэлгэрүүлсэн өргөн дэлгэр, сайхан наадам болж өндөрлөлөө.
Нийт 38 хүчит бөх, өсвөрийн 10 нийт 48 бөх хүч бяраа сорин барилдаж, сур харваа, шагайн харваа, өвөр монгол бөх, модон морьтны уралдаан зэрэг олон сайхан арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа.
Хүчит бөхийн барилдаанд Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, сумын заан С.Түвшинсанаа түрүүлж ЭРНА цом, өргөмжлөл, 50,000¥, Tsukuba Ger Glamping-ийн 55,000¥-ийн амрах эрхийн бичиг, Lily Green Café-ийн 25,000¥-ийн үнэ бүхий тавгийн идээ, Ёкозүна Хошёрюүгийн тэгатагийн эзэн боллоо. Ховд аймгийн Чандмань сумын харьяат, сумын заан Г.Цогтгэрэл үзүүрлэн өргөмжлөл, 20,000¥ болон тэгатаар шагнууллаа.
Шөвгийн дөрөвт шалгарсан сумын начин Б.Нямбаяр, залуу бөх Б.Бат-Эрдэнэ нар өргөмжлөл, 10,000¥ болон тэгатаар шагнууллаа.
Мөн энэ жилийн уран барилдааны шагналыг Д.Жамц ивээн тэтгэж, сумын начин Б.Нямбаяр ыг тодруулан 10,000¥-ийн шагналаар шагнав.
Эрэгтэй сур харваанд 35 мэргэн оролцсоноос А.Билгүүнсайхан түрүүлж өргөмжлөл, 24,000¥, тэгатаар, Э.Дашням удаалж өргөмжлөл, 11,000¥, тэгатаар шагнууллаа.
Эмэгтэй сур харваанд 24 мэргэнээс Б.Хулан түрүүлж “Нагоягийн Мэргэн” өргөмжлөл, 15,000¥, тэгатаар, С.Гэрэлмаа удаалж өргөмжлөл, 7,000¥, тэгатаар шагнууллаа.
25 харваач оролцсоноос З.Золбаяр түрүүлж өргөмжлөл, 17,000¥, тэгатаар, С.Гэрэлмаа удаалж өргөмжлөл, 8,000¥, тэгатаар шагнууллаа.
Наадмын нэгэн сонирхолтой арга хэмжээ болсон Өвөрмонгол хүчит бөхийн барилдаанд нийт 6 бөх оролцож Г.Мөнхбат түрүүлж 8,000¥-ийн бооцоо болон бай шагналын эзэд боллоо.
Дээлтэй Монгол арга хэмжээнд Олон сайхан дээлтэй монголчууд маань оролцсоноос 3 хүү, 1 охинтой алдарт эхийн гэр бүл наадамчдын саналаар шалгарч эрхэмсэг дээлтэй ноёноор өрхийн тэргүүн Д.Батбаатар, эрхэмсэг дээлтэй хатагтайгаар гэргий Б.Урантуул нар тодорч тус бүр Lily Green Café-ийн 10,000¥-ийн эрхийн бичгээр шагнууллаа. After Party үеэр болсон OPEN MIC тэмцээнд 10 оролцогч өрсөлдсөнөөс авьяаслаг дуучин А.Төгөлдөрзул түрүүлж ERNA-аар үйлчлүүлэх 10,000¥-ийн эрхийн бичгийн эзэн боллоо.
Хамгийн сүрлэг олныг шуугиулсан тэмцээн болох 3–5 нас, 6–9 насны ангиллаар зохион байгуулагдсан модон морьтны уралдаанд нийт 70 аад хүүхэд оролцож, хүүхэд бүр инээд хөөрөөр дүүрэн нэгэн өдрийг өнгөрүүллээ.
80 гарын бэлэг бэлдэн ирж бүх хүүхдүүдийг баярлуулсан Аавууддаа онцгойлон талархал илэрхийлье.
ТАЛАРХАЛ
Наадмын шагналын ивээн тэтгэгчээр ажилласан Tsukuba Ger Glamping(55000¥ үнэ бүхий амрах эрхийн бичиг), Lily Green Café-(25000¥ үнэ бүхий тавгийн идээ, 20000¥ ий эрхийн бичиг) ийн хамт олондоо гүн талархал илэрхийлье.
Мөнгөн хандиваар дэмжсэн Одмаа (50,000¥), East One Japan (30,000¥), Ундраа (30,000¥), Mashka Dream Catcher (20,000¥), Божи (10,000¥) нартаа баярлалаа.
Тэмцээн уралдаан зохион байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан Баярт, Варчин, Галбадрах, Золбаяр нартаа, бөхийн барилдааныг дэг жаягийн дагуу удирдан ажилласан Ишикавагаас ирсэн Бямбасүрэн (мөн фото зураг хандивласан болно) ахлагчтай засуулын багтаа, өглөө эртлэн ирж гэр барьж, тайз засаж, асар босгосон Банзрагч ахлагчтай залуусдаа, наадмын талбайг хураан цэвэрлэхэд гар бие оролцсон Ганзориг, Варчин ахлагчтай багийнхандаа чин сэтгэлийн талархал илэрхийлье. Гайхалтай хөтлөгч Баярт ахлагчтай дуучид, бүжигчид, морин хуурчиддаа, наадамчин олноо амттай хуушуур, хоолоор дайлсан Энхдарь ахлагчтай гал тогооны багийнхандаа, Монголоос зорин ирж наадмыг маань улам өнгөлсөн Бэгүндээ баярлалаа. Монгол ёс заншлаараа хувцаслан ирж үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлсэн нийт наадамчид та бүхэндээ баярлалаа. Мөн энэхүү сайхан наадмыг амжилттай зохион байгуулахад хамгийн их хүч хөдөлмөр, сэтгэл зүтгэл гаргасан ерөнхий зохион байгуулагч, ерөнхий ивээн тэтгэгч Эрдэнэдээ наадамчин олныхоо өмнөөс халуун талархал илэрхийлье. Бүх наадамчин олондоо баярлалаа. Дараа жилийн наадмаар дахин өргөн дэлгэр уулзацгаая!